ОХУ-ын иргэдэд Шенгений визийн хориг тавих асуудлыг Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар энэ сарын 30-31-ний өдрүүдэд хэлэлцэхээр төлөвлөж байгаа билээ. Тэгвэл Чех улсын эрх баригчид энэхүү арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Тус улсын Парламентын дээд ба доод танхимын Гадаад харилцааны хорооны дарга Павел Фишер, Марек Зенишек нар энэ талаар албан ёсоор мэдэгдэж, Оросын эсрэг багц хориг арга хэмжээнд визийн хязгаарлалтыг багтаах ёстой гэж тэмдэглэжээ. "Оросуудад Шенгений виз олгохыг зогсоох ёстой. Зөвхөн нэн шаардлагатай орос иргэд л ЕХ-ны орнуудад хандаж, дэмжлэг, олон улсын хамгаалалт хүсэх эрхтэй" гэж хэлсэн байна.
Чех улс өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн Оросын иргэдэд виз олгохоо зогсоосон бөгөөд энэхүү хориг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх хэдий ч хүмүүнлэгийн шугамаар хүсэлт гаргаж буй оросуудыг хүлээж авч байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оросууд өөрсдөө, нэн ялангуяа тэдний дарга Путин нь хэт үндэсний үзэлтэй|НАЦИСТ Европ болон бусад дэлхийн хүмүүстийг яаж үзэн ядаж хандаж байгаагы нь бүх дэлхийнхэн харж байншт. Тэнэг улсууд байгаа биш. Оросуудыг хаана ч хүлээж авахгүй байх хэрэгтэй. Тэр Атомын бөмбөгөө дэлбэлнэ л биз