СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-22

🔴LIVE: Өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж, УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүллээ.

Өрх толгойлсон гурван хүүхдийн ээж А.Бүрэнтөгс:

-Гэр бүлийн тухай шинэчилсэн хуулийн төслийг эмэгтэй гишүүд тавдугаар сард өргөн барьсан. Энэ хуулийг зөвхөн өргөн бариад өнгөрөх бус цааш ажил хэрэг болгоод явуулах нэн шаардлагатай байна. Өрх гэр түвшин амгалан байж цаашлаад улс орон бат бөх орших үндэс болно. Гэр бүлийн тухай хууль сул учир гэр бүлээ цуцлуулахаас айдаг, гэр бүлийн далд хүчирхийлэлд өртдөг хэдэн мянган ээжүүд байна.

Гэр бүл салсан ч эцэг, эх хүүхдийнхээ өмнө харилцан адил үүрэг хүлээхгүй байна. Хүүхэдтэйгээ уулздаггүй, тэтгэмж өгдөггүй, хариуцлагаасаа зугтааж буй өчнөөн мянган эцэг, эх байна.

Гэр бүлээс гадуурх харилцааг хүртэл хуульчлах хэрэгтэй. Гэр бүлээ үл хайхардаг, хүчирхийлэл үйлддэг хүмүүст авах арга хэмжээ, хууль байхгүй байна. Тиймээс өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэн үг хатуу
1 жилийн өмнө
202.9.41.20

Ер нь эр хүнийг амьдралд бэлэн болтол нь хүүхэд гаргалгүй хүлээж байх нь зөв алхам бдаг. Эр хүн амьдралаа авч явж чадах болсон үедээ хүүхэдтэй болъё гэж гуйдаг.тэрнээс хөлөө олоогүй хүүхэдтэй болох бэлтгэлгүй бхад нь эмэгтэйчүүд жирэмсэлчихдэг. Жирэмсэлсэн хүнийг би бэлэн биш байна авхуулчих гэж чададгүй блхр хүсээгүй төлөвлөөгүй хүүхэд гардаг. 2лаа хүсч төлөвлөж ярилцаж хүүхэдтэй болох нь хүүхэд өнчрүүлэхгүй байх хамгийн зөв алхам. Манайд ажиглагддаг юм бол хүүхнүүд маань яаран эсвэл хамгаалалт хэрэглээгүйгээс жирэмсэн болдог нөхөр дургүйч дуугуй бдаг тэгээд хүүхэдтэй болход сэтгэлзүй болон эд материалын хувьд бэлэн биш эцэг амьдрал жоохон хэцүүдэд ирхээр залхдаг зугтдаг. Жирэмсэн болсон л бол гаргах ёстой аав нь тэжээх ёстой гэсэн хуучинсаг бодлоос салах хэрэгтэй. Хүүхэд хоол хүнс гэр орон хувцас гээд бүх хэрэглээгээр хангагдах эрхтэй гэиэл үүнийг нь өгч чадахгүй бэлдээд дөнгөж эхэлж байхад нь хүүхэд гаргаад байдагнь эр хүнийг амьдралд буруу мэт харагдуулдаг. Дан ганц эр хүн л буруутай биш. Эмэгтэйчүүд бас хэзээ хүүхэдтэй болхоо төлөвлөж ханиа харзнаж бэлэн болсон үедээ хүссэн хүүхдээ гаргаж байх нь зөв тэт. Голдуу хүсээгүй төлөвлөөгүй бсан хүүхдүүд хаягдаж хоцордог бна.

Эмээ ц .Байгалмаа
1 жилийн өмнө
66.181.160.26

Сайнуу Би 1.6сартаагаас одоог хүртэл харж байна ээж нь орхиод явсан эх хүн охиноо хаяаад явлаа энэ хүнд хариуцлага тооцох хэрэгтэй хүүхэд тоглоом биш шүү миний охин хохироод үлдлээ

Яах ёстой вэ?
1 жилийн өмнө
64.119.17.200

Хүүхдийн эрх ашгийг хамгаалж байна гээд эхийг нь дагуулалгүй хэн хүүхдийг нийгэмд өөрийгөө зөв авч явах, мэдлэг, боловсрол олгож чадах талд хүүхдийг үлдээж баймаар байна. Салах бүү хэл ганц удаа ам зөрөөд л хүүхдээ өмчилж эцэг болон өвөө, эмээтэй нь уулзуулахгүй, хүүхдийн ид чухал насанд хэлд оруулж, сургууль, цэцэрлэгийн бэлтгэх хангах, зөв хооллохын оронд ажил гээд үхэлддэг. Бүр дээд зэрэглэлийн орон сууц, машин, хүүхэд асрагчтай, хадмууд нь хүүхдүүдийг нь аль болохоор харж хандаж хөгжүүлж байхад өө хайдаг, нөхрөө гэрт нь амар заяа үзүүлэхгүй хэрүүл маргаан үүсгэж гэртээ очихоос зүрхшээдэг, ядаргаанд ортол нь гомдоож залхаадаг. Хайрласны төлөө, тав тухтай амьдруулах, үр хүүхдээ төлбөр өндөртэй цэцэрлэг сургуульд явуулсны хариу эцэст нь хүүхдийг өнчрүүлээд хүүхдүүдийг өөртөө авна. Хүүхэд л их хохирох. Хуульд тусгаж шүүх гэрлэлтийг цуцлахдаа ул суурьтай шударга, хүүхдийн ирээдүй, эрх ашгийг хамгаалдаг баймаар байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.