УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргасан билээ.
Ээлжит бус чуулганаар:
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхлээд байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл тавих учир чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.
Мөн өнөөдөр УИХ дахь намын бүлэг, байнгын хороод хуралдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.