Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзжээ.
Турк улсын Үндсэн хуулийн шүүх нь сонгуулийн үйл ажиллагаанд хяналт хийдэг тул хоёр орон харилцан туршлага судалж, санал солилцсон байна. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн тэргүүн Зүхтү Арсланг манай оронд айлчлал хийж, олон улсын үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын чуулга уулзалтад оролцох дашрамд ажил хэргийн уулзалт хийж байгаа явдалд талархал илэрхийлсэн аж.
Энэхүү уулзалтын үеэр Төрийн аудитын байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох, улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах, сонгуулийн хандивын тайланг хянан баталгаажуулдаг талаар Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням танилцуулга хийжээ.
Мөн намуудын болон нэр дэвшигчдийн зардлын явцын болон эцсийн тайланг хянаж, олон нийтэд мэдээлэхээс гадна улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд аудит хийдэг тухайгаа танилцуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.