Бүгд Найрамдах Солонгос Улсын Намьяанжу хотын “Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчид энэ оны наймдугаар дугаар сарын 19-21-ний өдрүүдэд алба хаагчдын эрүүл мэнд, өвчин эмгэгээс сэргийлэх, хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт албан айлчлал хийж байна.
Хүндэт зочид, төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, “Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Намьяанжу хотын “Эль” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ажиллагаа өчигдөр /2022.08.20/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагджээ.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх, Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Жо Ги Чуп, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Дун Ян” үйлдвэрийн захирал Чой Жи Ху, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сийгийн” эрүүл мэндийн төвийн Гадаад харилцаа хариуцсан захирал Ким Чанг Су, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Чамчуван” эмнэлгийн шүдний эмч Ким Жун Ху, Пас Сэ Хүн нар оролцсон аж.
Дээрх гэрээний зорилго нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.