СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Face 820” өдөрлөг Баянзүрх дүүрэгт амжилттай өрнөжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдэд зориулсан БНСУ болон Монгол Улсын хамтарсан “Face 820” өдөрлөг анх удаа Баянзүрх дүүрэгт амжилттай зохион байгуулагджээ.

Уг арга хэмжээг БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” хүмүүнлэгийн байгууллага болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

Жуковын талбайд өглөө 09:00 цагаас арга хэмжээ эхлэхээр зарласан ч Баянзүрх дүүргийн болон бусад дүүргийн, хөдөө орон нутгийн иргэд хүрэлцэн ирж хонож, үүрээр дугаарлаж тус арга хэмжээнд оролцохоор зорьжээ. байна.

бөгөөд өдөрлөгийн үеэр солонгос тогооч нарын гарын хоол, хүүхдийн хувцасны худалдаа явагджээ.

Тус арга хэмжээнээс олсон бүх орлогыг түлэгдсэн хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулахаараа онцлогтой.

БНСУ-ын Инчон хотын “Ин Ха” их сургуулийн профессор багш И Мён Үн “Анх 2012 оноос эхэлж “U9Change” хүмүүнлэгийн байгууллага түлэнхийн чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн. Монгол Улсад энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар холбоо тогтоож, Баянзүрх дүүргийн удирдлагууд маш сайхнаар хүлээн авсан. Бид анх эхний 100 хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байсан ч өнөөдөр маш олон хүн ирээд байна. Бидний энэхүү арга хэмжээ маш нүдээ олсон нь үүнээс харагдаж байна. Цаашид Баянзүрх дүүрэгтэйгээ хамтран энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах, цаашлаад хагалгаа хийх шаардлагатай, Зохион байгуулалтыг хийж, бүхий л зүйлээр дэмжиж тусалсан Баянзүрх дүүргийн удирдлагууддаа маш их баярлалаа” хэмээн хэлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” хүмүүнлэгийн байгууллагатай хамтран гурван төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр Мөн хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан. Санамж бичгийн хүрээнд цаашид жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн иргэдийг харахад хэрэгцээ шаардлага нь байна гэж харж байна” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.