Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах дүүргийн эрүүл мэндийн төвийн "Дарь эх-Нэгдсэн эмнэлэг"-ийн цэвэр усны шугамд үүсээд буй нөхцөл байдалтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцжээ.
2020 оны долдугаар сард улсын комисс ажиллан хүлээн авсан энэхүү эмнэлгийн цэвэр усны шугам нь хөлдөлтийн түвшинд татагдсан байна. Мөн 50м тутамд байх ёстой цэвэр усны цооног 100м-т татагдсан зөрчилтэй. Агааржуулалтын хоолой эмнэлгийн стандартынх бус, рентген аппарат суурилуулаагүй зэрэг асуудал тулгамдаж буйг тус эмнэлгийн удирдлагууд хэлсэн юм.
Тиймээс Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар цаг агаар хүйтрэхээс өмнө гүйцэтгэгч компани болон тус эмнэлгийн барилгыг хүлээн авсан комиссыг яаралтай ажиллуулж, цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлүүлэх үүргийг Баянзүрх дүүргийн удирдлагуудад өгсөн байна. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг хойшлуулшгүйгээр хэлэлцэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.