СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-21

Нарантуул захын зүүн талын далан дагасан автозамын ажлыг яаралтай дуусгахыг үүрэг болгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаа билээ.

Үүний хүрээнд, Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон тус дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж буй төлөөлөгч Б.Сүхбаатар, Т.Батцогт, Н.Баярмөнх, Д.Гантулга, П.Наранбаяр, Д.Энхбаяр, М.Тулгат, Д.Пүрэвдаваа нар ажиллажээ.

Дээрх сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн ажил хариуцсан удирдах албан тушаалтнууд болон нийслэлийн холбогдох агентлагийн удирдлага, төлөөллүүд мэдээллийг эхлээд өгсөн юм. Юуны түрүүнд цэцэрлэгийн хамрагдалтын мэдээллийг өгсөн бөгөөд 39,963 цэцэрлэгийн насны хүүхэд уг дүүрэгт байна. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, байгууллагын цэцэрлэг ажиллуулах, 32 байрыг түрээслэх замаар байна.

Мөн энэ онд тус дүүрэгт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцын талаарх мэдээллийг өгсөн юм. Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай 15 төсөл арга хэмжээ бий. юм. Тиймээс төлөөлөгчид газрын маргаантай, санхүүжилт нь зогссон… гэх мэт ажил удааширч саатсан зарим ажлыг газар дээр нь очиж шалгажээ.

Эхлээд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо буюу Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан 0.983 км автозамын ажлын талбай дээр очсон байна. Энхтайвны өргөн чөлөөнөөс урагш Нарны зам хүртэлх хөдөлгөөний ачааллыг хуваалцах ач холбогдолтой нутаг дэвсгэрийн туслах гудамж зам болохоор төлөвлөж байгаа. Гэвч замын трасс нь Ф600 болон Ф400-ийн магистраль шугамыг дайрч байгаа учраас гацжээ.

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт барьж буй гол замын нэг нь энэхүү төсөл бөгөөд, ийнхүү ажил хариуцсан хүмүүсийн уялдаа холбоогүйгээс болж хугацаандаа хэрэгжихгүй байгааг төлөөлөгчид шүүмжилж, яаралтай шийдэл олж ажиллахыг үүрэг болгосон байна.

Даралт ихтэй, өндөр ачаалалтай энэхүү магистраль шугамыг нэвтрэх сувагт оруулахаар нийслэлийн холбогдох агентлагууд ажиллаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.