Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийхээр болжээ.
Тодруулбал, 2022 оны наймдугаар сарын 23-26-ны өдрүүдийн 06:00-20:00 цагийн хооронд цахилгаан таслах аж.
Дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах бөгөөд 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөн УЦС-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллахаар болсон байна.
ОХУ-ын талын засварын ажилтай уялдуулан манай цахилгаан дамжуулах агаарын шугамуудад засварын ажил хийгдэх тул зарим хэрэглэгчдийн цахилгааныг бүрэн хязгаарлахыг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-иас мэдэгдэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.