СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 19-ний өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 15-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшнийг 20 см даван үерлэж байна.

Маргааш буюу 20-нд Хэрлэн гол, Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.

Түүнчлэн маргааш буюу 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.