Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд БОАЖЯ-наас хяналт тавин ажиллаж байгаа билээ.
Хяналтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Тойлтийн хоолой” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Адексмайн” ХХК дараах зөрчлүүдийг гаргасан нь илэрчээ.
Тодруулбал, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй, хог хаягдлаа зориулалтын бус газарт хаясан зэрэг зөрчил гаргасан байна. Иймд тус компанийн үйл ажиллагааг зогсоосон хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.