СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-19

Баянзүрх дүүрэг 11-р сарыг дуустал хүнсний ногоочдоо дэмжиж ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргээс Жуковын талбай, Сансарын тунел, Тэнгэр плаза, Шархад орчим буюу нийт 4 байршилд хүнсний ногоо худалддаг тариаланчдаа дэмжих зорилгоор үзэсгэлэн зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь тариаланчид түрээсийн мөнгө төлөхгүй, ченж дамжиж үнэ нэмэлгүй хямд үнээр эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд худалдан борлуулахад оршиж байгаа юм.

Үнийн хувьд төмс нэг кг нь 1300-1500 төгрөг, байцаа 1300-1500 төгрөг, монгол өргөст хэмх 2500, тарвас 2000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж. 

Үзэсгэлэнд нэгдэж, өөрийн чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээ борлуулахыг хүссэн хүн бүр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж оролцох боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.