СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-19

Зургаан настнуудын бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл өнөөдрөөс /2022.08.19/ эхэллээ.

Энэ жил анх удаа зургаан настнуудын бүртгэлийг улсын хэмжээнд E-Mongolia app-аар буюу цахимаар бүртгэж байна. Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд дараах видео зааварчилгаатай танилцана уу.  

Дэлгэрэнгүй: 

  • E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Нэгдүгээр ангийн цахим элсэлттэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлах боломжтой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.