СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-18

НИТХ-ын төлөөлөгчдийн нийслэлийн дүүргүүдэд ажиллах хуваарийг баталжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Зөвлөлийн хуралдааны дэг”-ийг батлав. Мөн хурлын төлөөлөгчид Нийслэлийн дүүргүүдэд ажиллах хуваарийг баталсан юм.

Хуралдаанаар мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлосныг зөвлөлөөр дэмжлээ.

Зөвлөлийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахлах бөгөөд хурал дахь намуудын төлөөлөл бүрдүүлэн ажилладаг.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын 2022 оны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлий ИТХ-аас тус Зөвлөлийг байгуулсан. Зөвлөл нь НИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл ажил болон Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий бүтэц юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.