СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-19

Говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Bayar Balgantseren /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2022.08.19/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Бусад нутгаар: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно.

Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Наймдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

20-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.