СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-18

🔴 LIVE: 2022-2023 оны хичээлийн жилд 78,345 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

БШУЯ, E-Mongolia академитай хамтран нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир 

-БЕГ, Боловсролын мэдээллийн технологийн төв болон И-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хийх бэлтгэлийн хангалаа.

Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүнг гаргасан. Өнгөрсөн жил 712 мянга байсан бол энэ жил 750 мянга боллоо. Жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байна.

Шинэ хичээлийн жилд 78,345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байгаа. Одоогоор хаягийн зөрчилгүй 45,037 хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуульд элсэх хүсэлтээ маргаашаас эхлэн баталгаажуулах боломжтой байгаа. Хянагдаж байгаа 30,131 хүүхэд байна.

Эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн бүртгэл хийхэд систем гацах, хүлээгдэх асуудал бий. Бүртгэлийн шугам нээсэн өглөө 08:00-12.00 цагийн хооронд нэг дор олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр хүлээгддэг. Гэхдээ бүртгэл баталгаажаагүй гэх асуудал үүсгэхгүй байгаа. Бүртгэл хангалттай хугацаагаар буюу 10-14 хоногийн хугацаанд явагдана. 

Хамгийн эхэнд эсвэл сүүлд бүртгүүлсэн гэдгээс үл хамааран хамран сургах тойрогт хуваарилалт хийж байгаа учраас эхэнд бүртгүүлсэн нь давуу байдал эдэлнэ гэсэн ойлголт байхгүй. Нийслэлд Сургуулийн Өмнөх Боловсролын 141,000 хүүхэд бүртгэлтэй байна. Эдгээр хүүхдийн бүртгэл жигд явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 91,000 хүүхэд цэцэрлэгтээ бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн байна. 

Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн 78,000 хүүхдийн бүртгэлийн асуудал байгаа. Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл дээр цөөн хоног тавиагүй. Үүнд 10-14 хоногийн хугацаа тавьдаг учраас эцэг эхчүүд яарч сандрах шаардлагагүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.