СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-18

🔴 LIVE: Хөдөлмөрийн тухай хууль уул уурхайн салбарт хэрэгжихгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар "Эрдэнэс таван толгой" ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн хурал хийлээ.

-Монгол улсын хөдөлмөрийн шинэ хууль 2022 оны нэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар уртын ээлжийг 14x14 болгож, ажилчдын ажил, амралтын цагийг тодорхой зааж өгсөн. Хөдөлмөрийн хуулийг өмчийн бүх хэлбэрийн байгууллага мөрдөх ёстой. Хуульд ажлын цагийн дээд хязгаар, ээлжийн ажлын цаг, шөнийн цаг, уртын ээлжээр ажиллуулах талаар болон үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллын талаар тодорхой тусгаж өгсөн. Гэтэл зарим ААН хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг зөрчиж, ажилчдыг хохироох боллоо. Засгийн газар харьяа яамнаас холбогдох шийдвэр удаа дараа гарсан ч хэрэгжилтэд анхаарал хандуулдаггүй, хяналт шалгалт явуулж арга хэмжээ авахгүй байна.

Хөдөлмөрийн хуульд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй, долоо хоногийн уртын ажлын цаг 40-өөс илүүгүй, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байхаар зааж, жишиг стандарт болгосон. Гэтэл уул уурхайн салбарт хууль хэрэгжихгүй. Уртын ээлжийн ажилтны үндсэн цалинг бууруулах, цалин нэгтгэх бодох журмыг зөрчиж илүү цаг, шөнийн нэмэгдэл бусад нэмэгдэл цалин бодох аргачлалыг зориудаар бууруулж тооцож байна. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авч хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг анхааралдаа авахыг хүсэж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шинээ
1 жилийн өмнө
103.26.193.102

Дахиж шатаж болохгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.