Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах Сайдын захирамжаар эмч, сувилагч нар цалингаа нэмүүлж, байрны урьдчилгаагаар шагнагдаж байна.
Хэн нь олон байрны урьдчилгаа өгөх вэ? гэсэн марафон Эрүүл мэндийн салбарт эхэлчихжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг 30 ажилтандаа байрны урьдчилгаа өгсөн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв 33 ажилтанд байрны урьдчилгаа 30 сая төгрөгийг тус бүрд нь гардуулчихлаа. Гэмтэл согог сэргээн засах төв эмнэлэг 35 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлж эрхийн бичиг гардуулжээ. Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв 2 сувилагчид 20 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг өгчээ. Энэ бол өнөөдөр олон нийтэд мэдээлэгдсэн тоо. Үүнээс цаашаа энэ мэдээ хөврөх юм гэнэ. Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 8 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон салбарынхаа хэмжээнд зарлаж, энэ хүрээнд зохих арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.
2022 оны 3 дугаар сард Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газраар 107 дугаар тогтоол гаргаж салбарынхаа ажилчдын цалингийн доод хэмжээг тогтоож өгсөн. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд үндсэн цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг өгчээ. Тухайн үед эмнэлэг тус бүр үндсэн цалинг нэмэх арга хэмжээг авч байсан байна. Харин 2022 оны 8 дугаар сард дахин энэ үүрэг чиглэлийг өгсөн. Уг үүрэг чиглэлийн хүрээнд лавлагаа шатлал болон аймаг, дүүргийн эмнэлгүүд үндсэн цалингаа багадаа 10 хувь, дээд тал нь 40 хувь нэмэгдүүлээд байна.
Тухайлбал Улсын Гуравдугаар төв эмнэлэг гэхэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны 7 дугаар сард 20%, Засгийн газрын 107 дугаар тогтоолын хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 1 өдөр 8% нэмээд байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтийн өгөөжөөр 2022 оны 8 дугаар сарын 1 өдөр 40% нэмж дундаж цалингаа 1,200,000 төгрөг хүргэсэн байна.
Мөн Хавдар судлалын Үндэсний төв үндсэн цалин, нэмэгдэл урамшууллаа удаа дараа нэмэгдүүлээд байна. Тухайбал 2022 оны 4 дүгээр сарын 1 өдөр 10-43 хүртэл хувиар өсгөжээ.
Амгалан амаржих газар 2022 ооны 4 дүгээр сарын 1 өдөр 10-15 хувь, 2022 оны 7 дугаар сарын 1 өдөр 10-20% үндсэн цалин, нэмэгдэл урамшууллаа нэмэгдүүлээд байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв Засгийн газрын 107 дугаар тогтоол батлагдаж цалингийн доод хэмжээ батлагдангуут уг шийдвэрт нийцүүлэхийн тулд цалингаа 2022 оны 3 дугаар сарын 1 өдөр 9,8%, мөн 2022 оны 6 дугаар сарын 1 өдрөөс Ерөнхий захирлын тушаал гарч 20%-иар цалин урамшууллаа нэмжээ. 9 дүгээр сарын 1 өдрөөс 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн байна.
Ийнхүү цалин урамшууллаа эмнэлэг тус бүр өөрсдөө нэмж буй зохицуулалтыг салбартаа бий болгосон Эрүүл мэндийн сайд С.Энхболдод браво гэж хэлье ээ. Түүний хувьд чимээгүйхэн ковид гэж дарлуулж зүтгэхдээ салбарынхаа санхүүгийн системийг эрүүлжүүлэх, эмч, ажилчдынхаа нийгмийн баталгаах хангах чиглэлд маш сайн анхаарч ажиллаж чадсан гэдгийг дээрх жишээнээс харж болохоор байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ ёстой утгагүй юмаа
Эрүүл мэндийн даатгалын санг хоосолчихов оо
Ингэж хүн хуурч болохгүй. Эмнэлэгт захиран зарцуулах мөнга түй ч байхгүй. Гүйцэтгэл хийж байж л сая нэг цалингаа л өгнө. Энэ мөнгө бол ЭМД сангийн мөнгө, эргэн төлөгдөх ёстой мөнгө. Энэ 20-30% бол ТА хаагчийн улиралын урамшуулал ш дээ. Эмнэлэг бүр урдчилсан төсвийн аргаар ЭМДГ гэрээний үндсэн дээрсар бүр зээл авч бгаа энэ бас эргэн төлөгдөнө. Энэ мөнгө эм тариа хэрэгслийн тендерт орсон компани мөнгө
Hi
Ikh ch olon jil ene sistemd sain muugiin hj ajillaa. Tetgewert garch bga ajilchiddaa hvndetgel vzvvlj bayartai ch geed heleed eyeryg bj chaddagui archaagui emneleg 3- r emneleg. Jild olon bish vsreed l 15-20 orchim hvn tsuwraad gardag gesen. Ene nasan deer irne de hoorhiis.
Түр зуур аргацаасан алхам,ийм эрүүл мэндийн даатгалын системтэй байхад цалин нэмэх үндэс байхгүй. Шудрага хөдөлмөрийн мөлжлөгөгүй систем хэрэгтэй. Эрүүл мэндийг үнэгүй болгосноор, эмнэлгийнхэн ч үнэгүй хүндгүй мөнгөгүй хүмүүс боллоо. Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг шудрага үнэлбэл дундаж цалин 3- 5сая, үүнээс ч их байх ёстой. Монголоос бусад улсад хэн хамгийн баян байна тэр бол эмч нар, монголд эсрэгээрээ хамгийн ядуу хүн эмч.