Алжирын хойд хэсэгт дэгдээд буй ойн түймрийн улмаас багадаа 26 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Камел Белжудын хэлснээр, Тунистэй хиллэдэг Эль-Тарф хотод 24 хүн, харин Сетиф хотод ээж, охин хоёр нас барсан байна.
Орон нутгийн гал сөнөөгчид одоог хүртэл хэд хэдэн түймрийг унтраахаар тэмцэж байгаа бөгөөд өнгөрөгч лхагва гаргийн байдлаар 350 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж. Хамгийн их хохирол амсаад буй Эль Тарф бүсэд нийт 16 түймэр дэгдээд байгаа юм.
Хойд Алжир жил бүр томоохон ойн түймэрт өртдөг бөгөөд өнгөрсөн онд 90 хүн нас барж, 100 мянга гаруй га ой мод шатсан байна. Түүнчлэн энэ зун Франц, Грек, Португал, Испани, Итали зэрэг Газар дундын тэнгисийн бүс нутгийн хэд хэдэн улс өргөн хүрээний түймэрт өртжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.