Умард Солонгосын цэргийн хүчин өнөөдөр Шар тэнгисийн зүгт хоёр пуужин харваж, туршсан болохыг Өмнөд Солонгосын армийн албаны хүн мэдээлжээ.
Эдгээр далавчит пуужинг Пёнган мужийн Ончон хотоос өнөөдөр өглөө эрт харвасныг цэргийн мэргэжилтнүүд илрүүлсэн аж. Одоо БНСУ болон АНУ-ын тагнуулын албаныхан холбогдох шинжилгээг хийж байгаа бөгөөд холбоотнууд бэлэн байдалд байгааг албаны хүн нэмж хэлсэн байна.
Энэ явдлаас хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч Юн Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн үг хэллэхдээ Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах арга хэмжээ авсан тохиолдолд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх өргөн хүрээний төслийг хэрэгжүүлэхээ амласан билээ. Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэн жил бүрийн уламжлалт хамтарсан сургуулилтынхаа өмнө урьдчилсан сургуулилт хийж эхлээд буй энэ үед Умард Солонгос ийнхүү өнгөрөгч нэгдүгээр сараас хойш анх удаа далавчит пуужин харвасан юм.
Эх сурвалж: Yonhap
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Туршлаа л гэх юм. Яах гэж ийм олон пуужин туршдаг юм болдоо. Хайран мөнгө