СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Твиттер" ашигласан эмэгтэйд 34 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Саудын Арабын алан хядлагатай тэмцэх тусгай шүүх Салма аль-Шехаб гэх эмэгтэйг "Твиттер" ашиглаж, тэрс үзэлтнүүд болон идэвхтнүүдийн хуудсыг дагасан хэрэгт буруутган, 34 жилийн хорих ял оноосон байна. 34 настай Шехаб нь Английн Лийдсийн их сургуульд суралцдаг ч амралтаараа эх орондоо ирээд байжээ.

Бага насны хоёр хүүхэдтэй Салма аль-Шехаб нь "Твиттер" платформыг "олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэж, иргэний болон үндэсний аюулгүй байдлыг тогтворгүй болгох" зорилгоор ашигласан "гэмт хэрэг"-т буруутгагдан, гурван жилийн хорих ял сонсоод байсан ч давж заалдах шатны шүүхээс бусад болзошгүй хэргийг харгалзаж үзээд 34 жилийн хорих ял оноосон аж.

Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабт айлчилсан бөгөөд улмаар тус улсын эрх баригчид тэрс үзэлтнүүд болон ардчиллыг дэмжигч бусад идэвхтний эсрэг тэмцлээ улам хурцатгаж магадгүй гэж хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид анхааруулж байсан билээ.  гэж Европ дахь Саудын хүний эрхийн байгууллага мэдээлсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг буруушаасан юм.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман дарангуйллын кампанит ажилдаа "Твиттер" хэрэглэгчдийг онилж байгаа ч тэрээр улсынхаа төрийн баялгийн сангаар дамжуулан тус олон нийтийн сүлжээний компанийн томоохон хувьцааг шууд бусаар эзэмшдэг байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.