СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-17

Л.Энх-Амгалан: 16-гаас дээш насны бүх иргэнд цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХЯ)-наас үндэсний цахим шуудангийн системийн талаар хэлэлцжээ.

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан:

-Үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-аас дээш настай хүмүүс И-Монголиагаар дамжуулж цахим хаягтай болгож байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 3.8 сая хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаагаас 1.5 сая нь И-Монголиа системийг ашиглаж байгаа. Үндэсний цахим шуудангийн системийн гол давуу тал нь иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харьцах боломжтой.

Жишээлбэл, одоогоор гадаад паспортын хугацаа дууссан 61 мянган иргэн байна. Эдгээр иргэнд таны гадаад паспортын хугацаа дууссан байна гэх мэдээллийг и-мэйлээр илгээнэ.

Мөн 4,950 хүний иргэний үнэмлэхний хугацаа дуусаж байгаа тул уг мэдээллийг нь илгээх юм. Энэ мэтчилэнгээр төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоонд шилжиж байна. 

Одоогоор И-Монголиа системд төрийн 680 гаруй үйлчилгээ орсон байна. Харин орон нутгийн үйлчилгээнүүдийг холбох ажил үргэлжилж байгаа юм. 

Одоогийн байдлаар тус системээр цэцэрлэгийн бүртгэлийг хийж байна. Энэ сарын 25-ны өдөр хамран сургах тойргоороо цэцэрлэгийн хувиарлалтыг цахим хаягаар илгээнэ. Үндэсний цахим шуудан систем нэвтэрснээр иргэдийн татвар төлөх хугацаа, тусгай зөвшөөрлийн хугацааг ч мөн мэдээлэх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.