СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-17

Б.Мөнхбаатар: Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газраас хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. УИХ-аас энэ хуулийг Газрын багц хуультай уялдуулахаар шийдсэн. Хүний нүдэнд харагддаггүй ч газартай хамгийн их холбоотой байдаг Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих гэж байна.

Энэ хууль 1997 онд батлагдсан. .

Геодизи бол улс орны хөгжлийн үндсэн суурь юм. Геодизийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг.

Тухайлбал, Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодизийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодизийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Эдгээр цэг тэмдэг байхгүй болсноор хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тухайлбал,  өндөржилтийн цэг байхгүй болсноор тухай төсөлд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын урууг харж барилгаа өндөр барьснаас үүдэн ус зайлуулах хоолой нь авто зам болж хувирсан.

Тиймээс геодизийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэж байгаа юм. Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм гэлээ.  
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.25.138

Монгод орны газар нутгийн нэршлийн тухай нэг бүлэг нэмчих юмсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.