Орос, Сирийн арми олон улсын терроризмын эсрэг амжилттай тэмцэж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ. Тэрээр Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 10 дугаар бага хурлын хүрээнд Сирийн Батлан хамгаалахын сайд Али Махмуд Аббастай уулзахдаа ийнхүү тэмдэглэсэн байна.
Ноён Шойгу "Бидэнтэй мөр зэрэгцэн тулалдаад зогсохгүй олон улсын терроризмыг хамтдаа ялан дийлж буй найз нөхөд маань манай улсад зочилж байгаа нь бидний хувьд маш чухал явдал. Бидний гаргасан амжилтад сүүлийн үед хэн ч хүрч чадаагүй. АНУ тэргүүтэй янз бүрийн эвсэл олон улсын терроризмын эсрэг тэмцэж чадаагүй ч бид Сирийн зэвсэгт хүчинтэй хамтран үүнийг хийж чадсан" хэмээсэн аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сирийн Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Али Махмуд Аббаст баяр хүргэсэн Сергей Шойгу мөн түүнийг "Арми-2022" форум болон Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хуралд оролцсонд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яг үнэн, шойгу урт удаан насалж зорилогоо биелүүлэхийг ерөөе
Jinxene xudlaa xutsjee.
Шойгу тэнэг. Путинээс эртхэн зугатах ёстой байсан юм.