2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа:
Манай улсад ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 7.8 хувь болж буурсан. Ажилгүйдлийн түвшин буурахад нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо гол нөлөөг үзүүлсэн.
Өнгөрсөн онтой харьцуулбал цар тахлын хөл хорио тавигдсан бөгөөд хөдөлмөр ихээр шингээдэг зарим салбар сэргэлттэй байсан нь нөлөө үзүүлсэн. Тухайлбал, үйлчилгээний салбарт ажиллагчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар нэмэгдсэн.
Өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 2022 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурлаа. Учир нь Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины мөнгө зэргийг цар тахлын үед олгож байсан нь энэ онд байхгүй болсонтой холбоотой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.