СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван настай хүү жолооны ард тоглож байгаад төрсөн дүүгээ дайрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эцэг эхчүүдийн буруутай үйлдлээс болж, гурван настай хүү автомашины жолооны ард тоглож байгаад төрсөн дүүгээ дайрч амийг нь хохироосон харамсалтай хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт гарчээ.

Мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад, Ниссан маркийн автомашинд сууж тоглож байсан гурван настай хүү Х нь нэг настай өөрийн төрсөн дүү Э-г дайрч амийг нь хохироосон хэргийг Ховд аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж. Жолооч машины түлхүүрээ зоолттой үлдээж, араанд хийгээд орхисон байжээ.

Эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж бага насны хүүхдүүдийг автомашинд үлдээлгүй, аюулгүй байдлыг алхам тутамдаа хангаж байхыг анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

УХААРЧ АМЬДАР
2 жилийн өмнө
103.111.68.3

ДААНЧ ДЭЭ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.