2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа:
Хэрэглээний үнийн өсөлт буюу инфляц 15.7 хувьтай гарчээ. Үүний 6.3 нэгж буюу 40 хувийг нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Сүүлийн нэг жилд хүнсний үнэ 83 хувиар өсжээ. Төмс, цагаан будааны үнэ хамгийн өндөр хувиар өсжээ. Импортын барааны үнийн өсөлт 54 хувиар өссөн байна. Үүнд дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн нь нөлөөлжээ. Энэ бүлгийн үнэ сүүлийн нэг жилд 39 хувиар өссөн байна.
2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарсан. Үүнд хөрөнгийн нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн ийнхүү өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбар 1.8 нэгж хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүллээ. Нэгдүгээр улиралтай харьцуулбал гуравдугаар улиралд эдийн засаг 3.2 хувийн өсөлттэй гарлаа.
ДНБ-ийн 2021 оны хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оныход хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн.
Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Учир нь урсгал данс, бараа үйлчилгээний анхдагч данс 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Импортын төлбөр, манай иргэд гадагшаа аялж жуулчилсан, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдсэн нь үйлчилгээний урсгал дансны алдагдалд нөлөөлсөн байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.