Украин дахь мөргөлдөөний улмаас бараг зургаан сарын турш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Москвагийн бирж өнгөрөгч дараа даваа гаргаас хэсэгчлэн нээгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болжээ.
Гэхдээ зөвхөн "нөхөрсөг улс орнуудын" хөрөнгө оруулагчдыг бонд арилжаалахыг зөвшөөрөх бөгөөд үүнд БНХАУ, Турк зэрэг улс багтана гэж шинжээчид үзэж байна. Харин Оросын эдийн засгийн эсрэг хориг арга хэмжээ авсан томоохон хөрөнгө оруулагч орнууд энэхүү жагсаалтад багтаагүй аж. Эдгээр нь Канад, Япон, Европын Холбооны гишүүн орнууд бөгөөд өнгөрсөн жил ОХУ-д оруулсан хөрөнгө оруулалтын 90 хувийг тус бүлэг бүрдүүлж байжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны хоёрдугаар сард Украин руу олон мянган цэргээ илгээснээс хойш ОХУ хувьцаа болон бондын зах зээлээ хааж, мөргөлдөөний үеэр тус улсаас мөнгө гаргахыг хязгаарласан. Эрх баригчид гуравдугаар сараас зах зээлээ үе шаттайгаар эргэн нээж эхэлсэн ч энэ нь Оросын Засгийн газраас гаргасан бондоор хязгаарлагдаж байсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.