СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аун Сан Су Чид дахиад зургаан жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Цэргийн хунтын дэглэмд шилжсэн Мьянмарын шүүх тус улсын удирдагч асан Аун Сан Су Чиг авлигын дөрвөн хэрэгт буруутай гэж үзэн, зургаан жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, тэрээр "Дау Хин Чи" эрүүл мэнд, боловсролыг дэмжих сангийн хөрөнгийг хувийн орон сууц барихад зориулж, Засгийн газрын эзэмшлийн газрыг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлсэн нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Мьянмарын цэргийн засаглалын эсрэг тэмцлийн толгойлогч, Нобелийн шагналт бөгөөд тэрээр дээд тал нь 190 жилийн хорих ял сонсож магадгүй юм. Өмнө нь аль хэдийн 11 жилийн хорих ял сонсоод буй Су Чи харин бүх гэм буруугаа үгүйсгэсэн билээ.

Өнгөрсөн жилийн бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан Аун Сан Су Чигийн Засгийн газрыг Мьянмарын цэргийнхэн түлхэн унагаж, төрийн эргэлт хийснээс хойш үймээн самуун дэгдэж, эсэргүүцлийн жагсаалууд газар авсан бөгөөд одоогийн байдлаар олон арван мянган хүн баривчлагдаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.