"Бөмбөрцгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарлалаа.
Энэхүү уралдааныг хавдар, харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог, байгальд уусаж шингэдэггүй 100 хувь хуванцраас бүтсэн, хурдан бутардаг зэрэг сөрөг үр дагавартай "яаралтай аюултай" тамхины ишийг өөрийн амьдардаг гэр, байр, хашаа, гудамж, тоглоомын талбай, голын эрэг орчмоос түүж савлан орчноо цэвэрлэх, цаашлаад татсан тамхины ишээ шууд савлаж сургах зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Уралдааны хүрээнд хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулна. Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно.
Багууд есдүгээр сарын 16-ныг хүртэл Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана.
Шагналын сан: /Аймаг тус бүрд/
Тэргүүн байр: 200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Хоёрдугаар байр: 150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Гуравдугаар байр: 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Энэхүү уралдаанаар тамхины ишээ зөвхөн түүхээс гадна ил задгай биш зориулалтын хогийн саванд хаяж сурахыг уриалж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
...Зөв..Хоггүй бно...
Хоггүй болох ажил болно гэхдээ уралдаанд түрүүлэх гээд баахан олон хүн тамхичин болчих ви дээ тамхи татаж байж л иш нь бий болно биз дээ
Урамшуулал нь дэндүү бага юм биш үү!!!
Түүний оронд тамхинаас гацгаая гэж уриалаачдээ.Хогоо хогын саванд хийцгээе шэх мэт
Эргүү ОЮУЛЗГАНЫХАА бузар булайг саармагжуулах мэргэн арга олжээ новшнууд.
Өөр хийх юм алга уу эргүү дагзнууд
Мангар новшнууд минь өвөлжилтөндөө бэлд Хог түүж биш хоггүй байхад шагнал өг Ургашгүй ноёнд ухаангүй албат гэж л энэ байх даа Ардын намыхныг чөтгөр аваасай
Shagnal ni dendvv baga sanagdaj bn. Tamhinii ish tvvh amar bish. 50 sayar torgono gj bolj bg ym chini 5 sayar shagnaj boloh bh
Улсын хэмжээнд явагдаж бгааа байж 200.000 тэргүүн байр нь тамхины иш түүсэн гэхээс илүү энэ нийгэмд чин хамгийн их тамхичин аймаг болох вий дээ аймагаас гэж байхааар 200к шагналтай байж хүүхдүүдийн дунд зохиогооч 3 хүний бүрэлдэхүүнтэй нэг аймаг шагнагдна ч гэх шиг онигоо