Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо дэлхийн шатрын 44-р олимпиад болж, өчигдөр өндөрлөсөн билээ.
Тус олимпиадын эмэгтэйчүүдийн ангиллын 4-р ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул алтан медаль хүртэж, Монгол түмнээ баярлууллаа.
Тэрбээр 10 өрөг тоглож 8 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдож 85 хувийн хожил авч ширээндээ түрүүлсэн юм. Ийнхүү энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа.
Тэртээх 1960 онд алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4-р ширээнд, 1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн 2-р ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байсан түүхтэй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.