СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-09

БШУЯ: 12-р сарын 31 гэхэд 34,398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141,023 хүүхэд бий.

Цэцэрлэгийн насны 34,486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдав.

Ажлын хэсэг нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ:

  • Цэцэрлэгийн удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх
  • Цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах
  • Шаардлага хангасан байр түрээслэж авах
  • Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх
  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
  • Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох
  • Цомцог гэр төслийг хэрэгжүүлэх
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих зэрэг хэдэн хэдэн чиглэлд анхаарч ажиллав.

 

ЭДГЭЭР АЖЛЫН ҮР ДҮНД:

  • 2022 оны есдүгээр сарын 1 гэхэд 26,643 хүүхэд
  • 2022 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд 7755 хүүхэд буюу нийт 34,398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэж буйг БШУЯ-наас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.