Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах асуудлаар өнөөдрийг хүртэл хийсэн болон хийгдэх ажлуудын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газар хэмнэлтийн хууль баталж, 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд баталсан.
Монгол Улсын хэмжээнд 303 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас нийслэлд 2-5 насны 141 мянган хүүхэд байна.
Цэцэрлэгийн насны 34,486 хүүхэд буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын "Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Энэ хүрээнд цэцэрлэгт сугалаагаар ордог тогтолцоог халж байна.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийдсэн Сүхбаатар, Багануур дүүргийн Засаг дарга нар болон тус дүүргүүдээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд баяр хүргэе, баярлалаа.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг цомцог гэр цэцэрлэгт хамруулна. Тодруулбал, гэрээсээ 1 км-ын зай дотор цэцэрлэгтээ явахад анхаарна.
Түгжрэлийн хувьд өглөө, оройн нийт түгжрэлийн 30-40 хувийг хүүхдүүдээ зөөдөг ээж аавууд үүсгэдгийг судалгаагаар тогтоосон. Тэгэхээр хамгийн их түгжрэлтэй сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлэн, тодорхой үр дүнд хүрсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
saidaa surguuli tsetserlegiin tenderiig surguuli tsetserleg zohion baiguuldag asuudliig tsegleechee. Boon ashig sonirhliin zorchil yvagdah ym aa. Mergejliin baiguullaga aar hiilgeech ee