БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 8-ны өдрийн оройноос үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үер усны аюул үүсч найман хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна.
Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн төвлөрөл бага байна.
Үер усны аюулын улмаас манай улсын иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй байна.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг түгээн ажиллаж байгаа хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.