СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-08-09

Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Саяхан даа, Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуайн “...Монгол Улс одоогоор дефольтод орох эрсдэлээс хол байгаа” гэсэн гарчигтай ярилцлага тарав.

Тэрбээр “...Инфляц зургадугаар сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ” гэсэн асуултад  “...Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны зургадугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна” гэв. “...Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг. Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ” гэхэд “...Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна” гэжээ.  “...Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ. Нүүрсний экспорт саатаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын нөөц буурсан талаар хэвлэлээр, сошиал орчинд ч их ярьж байна” гэхэд “...Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Төвбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа” гэв.

Товчхондоо “...Бүх асуудалд би буруугүй” , эсвэл “...Бүх юм сайхан байгаа” гэж хариулжээ. Үгүй л дээ. Тэр тусмаа Б.Лхагвасүрэнгийн удирддаг Төвбанк цорын ганц үндсэн үүргээ тавиад туучихсан шүү. Тэр үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдал байдаг юм. Үгчилбэл “...Төвбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Төвбанк ийм л ганц том зорилготойгоор оршдог. 

Гудамжинд гараад асууя. “...Төвбанкны үндсэн үүрэг хэр зэрэг хэрэгжиж байна вэ” гэе. “...Хуц” л гэнэ. Өнөөдөр төгрөгийн уналттай холбоотойгоор үнийн өсөлт яаж гаарч байгааг хүүхэд хүртэл мэдэрчихсэн байна, цаана чинь. Бод доо. Ам.долларыг бодъё. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2020 оны наймдугаар сарын 6-наас хойш 2847-2849 төгрөгт хэлбэлзэж байв. Зарим үед хэдхэн өдрийн хугацаанд 2853 төгрөгт хүрч байжээ. Харин Уржигдрын хаалтын ханш нь 3177.32 төгрөг байлаа. 

Б.Лхагвасүрэн гуайд арай ойроор сануулъя л даа. Аль эсвэл бага ангийн хүүхдээр “..Сайн уу, муу юу” гэдэг бодлого болгож бодуулсан ч болно. Б.Лхагвасүрэн гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Төвбанкны ерөнхийлөгч болжээ. Тэр өдөр нь ам.доллар 2706.68 монгол тэнцэж байв. Тэрбээр энэ албан тушаалд хоёр жил есөн сар ажиллав. Ам.доллар 3177.32 төгрөгт хүрлээ. Б.Лхагвасүрэн сайн ажиллаж байна уу, эсвэл...?!

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.Дамдин-Очир

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 151 (6883)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.74.106

Энэ хүн ажил үүрэг хариуулага ойлгодогүй юм биш үү ард түмний амьдрал нийгмийнхээ орчин нөхцөл улс орны мөнгө санхүү э/з гээд л ямар бгаг мэдэрч бга шинж алга даа

Ахмад инженер
1 жилийн өмнө
202.126.90.52

Монгол улс нүүрс кокс коксждог нүүрс нефть алт мөнгө мод чулуу ус мал махан бүтээгүүн бүхнийг экспортлаж байна яагаад ТӨГрӨГийн ханш унасан бэ Лхагвасүрэн БАНКИР АА гайхалт ай аргатай Банкир юм даа Херэв дээрх бүтээгдүүн экспорлаагүй бол төгргийн доллартай харьцах ханш чангарах юм уу Та төгрөгийн ханш барьж байх үүрэг хүлээсэн тийм үұ тэгвэл огцорохуу ??

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.