СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн шатрын 44-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдад УИХ-ын дарга амжилт хүслээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Дэлхийн шатрын холбооны 44 дэх удаагийн шатрын олимпиад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ченнай хотод болж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө (2022.08.08) онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ.  

12 өрөг тоглох тэмцээний 9 өргийн дараах байдлаар манай эмэгтэй баг 6 хожиж, 1 тэнцээ, 2 хожигдол, 13 оноотой 162 багаас 11 дүгээрт бичигдэж байна.

Нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул 7 өрөг тоглосноос 2 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой, 4 оноотой 14 дүгээрт явна.

3 дугаар ширээнд эмэгтэй олон улсын мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож, 5 хожил, 4 тэнцээ, 7 оноотой "айргийн тавд" явна. Т.Мөнхзул маань шатрын их мастерийн болзлоо хангасан байна.

4 дүгээр ширээнд дэд мастер Б.Мөнгөнзул 8 өрөг нүүснээс 7 хожиж, нэг хожигдон 7 оноотой IV ширээндээ хоёрдугаарт явж байна. Б.Мөнгөнзул үлдсэн хоёр өрөгтөө сайн тогловол ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой байна.

Эмэгтэй баг сүүлийн хоёр өргөө амжилттай тогловол эхний 10-т орж, түүхэн амжилтын эзэн болох юм.

Эрэгтэй баг 9 өргийн дараа 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, 10 оноотойгоор 188 багаас 62 дугаарт бичигдэж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний шигшээ багийн тамирчидтай холбогдох үеэрээ амжилттай тоглож буй тамирчиддаа болон эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од, баг тамирчдаа ахалж яваа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар нарт оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буйд дахин дахин баяр хүргэж, амжилт, ялалтыг хүсэн ерөөлөө.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dr Giaan Bahl
1 жилийн өмнө
102.88.62.70

Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр ​​зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг Доктор GIAAN BAHl гэдэг бөгөөд би ПАРК HOSPITAL-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр, эрхтэн худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: phospital800@gmail.com Ямар програмын дугаар: +1 (850) 813-6401 Telegram: Хүндэтгэсэн Доктор GIAAN BAHL (АДМИН) ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.