Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй хоёр бүтээн байгуулалтын ажилтай БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа.
Эхний цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэргээс шалгаалан өнөөдрийг хүртэл ажил удааширчээ.
Мөн энэ цэцэрлэгээс болон урд хэсэгт нь баригдаж байгаа сургуулийн барилгын цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй болсон байна. Газар дээр нь ажилласан ажлын хэсэг эрчим хүчний яамтай хамтран ажилласнаар цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлэх боломж бүрджээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их төвлөрөл үүсгэж байгаа "Содон" хороолын баруун талд нэг цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна.
Аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компанитай ярьж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр боломжтой бүх хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.