Ерөнхий Боловсролын Сургуульд ажиллах "Боловсролын сэтгэл зүйч"-ийн сонгон шалгаруулалтын дүн өнөөдөр гарлаа.
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын даргын А/151 дүгээр тушаалаар байгуулагдаж долдугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд сонгон шалгаруулалтыг хийсэн аж.
Сэтгэл зүйч ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн 194 сургуульд ажиллах 163 сэтгэл зүйчийн баримт бичгийн материалыг хүлээн авсан байна.
Сонгон шалгаруулалтыг баримт бичгийн болон ярилцлагын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж 103 сэтгэл зүйч тэнцэж, ерөнхий боловсролын сургуульд ажиллах боллоо.
Тэнцсэн сэтгэл зүйчдийн дүн болон ажиллах хүсэлт өгсөн ерөнхий боловсролын сургуулийг танилцуулъя.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.