Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ. Тодруулбал, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар яригдаж байна.
Түүнчлэн бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.