СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Ж.Батзандан: Нам ямар ч байр суурьтай байж болно, гишүүн заавал дагах албагүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах байр суурьтай байгаа. Харин тус бүлгийн гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар намынхаа эсрэг байр суурьтай байгаа билээ. Тэднийг бүлгийн шийдвэрээ дагахгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэж Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ дөнгөж сая мэдэгдсэн. Энэ асуудлаар манай сурвалжлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа. 

Сурв: Танай намын дарга сая ярилцлага өгөхдөө бүлгийн шийдвэр дагахгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Албан ёсоор, бичгээр миний гар дээр юм ирээгүй байна. Нам алдаатай шийдвэр гаргаж болно. Хэрэв тэгсэн бол засах үүрэгтэй. Намын улс төрийн гаргаж байгаа шийдвэр бол зөвлөмж байдаг. Дагах, эс дагах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. УИХ-ын гишүүн ард түмний өмнө, үндсэн хуулийн өмнө тангараг өргөдөг. Түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг юм.

Манай намын дарга улс төрийн хүнд нөхцлийн өмнө бодол санаагаа цэгцлээгүй явж байж магад. Удахгүй би уулзана аа гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.