Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ.
Энэ удаад тус хуулийн 99 дүгээр зүйл.Ээлжийн амралт, түүний хугацааны талаар хүргэе. Уншигч та Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.
99.2.Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.
99.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
99.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.
99.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралт олгоно.
99.6.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралтыг олгоно.
99.7.Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.
99.8.Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Jil bolj amardag huwiin baiguulagt tsalingiin 50 huwiig olgodog.Ene ni sain bna uu.
Би 2018 Оргио тахианы үйлдвэрт ажиллаж байна , Тус үйлдвэр 2021 онд короно вирусын өвчлөл ихэсж ажилчдаа урт хугацаагаар амраасан 2022 оны 4 н сард ажилдаа орсон ,Гэтэл миний амралтыг он гаргаад өгнө гэх юм.учрыг нь яаж олох уу ,Нийгмын даатгал эрүүл мэндын даатгал хаана төлүүлэх вэ,