Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтуудыг шалгах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлахаар болжээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнөөдрийг хүртэл Монгол улсын Засгийн газруудаас гаргасан бондын зарцуулалтуудыг шалгах ажлын хэсэг байгуулсныг ахалж ажиллахаар боллоо. Сүүлийн үед яригдаад, зохион байгуулалттай явж буй дефолт гэх асуудалтай холбогдуулж ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгож болно.
Монгол улсын Засгийн газрын хувьд ойрын гурван жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой дефолт үүсэх нөхцөл үүсээгүйг албан ёсоор мэдэгдье.
2012 оноос хойш өнөөдрийг хүртэл МУ-ын Засгийн газар долоон бонд гаргасан байдаг. Хамгийн эхэнд
Өөрөөр хэлбэл, 2012-2016 энэ гурван бонд нийтдээ 2,2 тэрбум долларын бонд гарсан. Үүнээс хойш дөрвөн төрлийн бонд 2016-2021 оны хооронд гарсан. Тодруулбал,
Ингээд нийт гарсан долоон удаагийн бондоор гаргасан нийт 5.2 тэрбум ам.доллароос зөвхөн "Чингис" бонд л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн байдаг юм.
Тэрний ард гарсан Дим сан, Мазаалай гэх хоёр бондоор төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан. Ардаас нь гарсан 2016-2020 онуудад гаргасан дөрвөн бонд өмнөх өрүүдээ төлсөн зээлийн зохицуулалтын зориулалттай гарсан байдаг юм.
Энийг улс төржүүлээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд дээрх бондууд аль Засгийн газрын үед өрөө тавьсан байна, аль үед төлсөн байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа.
2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байх үед төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн, төсвийн алдагдлыг нөхсөн бондууд гарсан. МАН засаг барьж байх үед буюу 2016 оноос хойш гарсан дөрвөн бонд нь өрийг өрөөр төллөө гэж шүүмжлээд байдагчлан дандаа өмнөх өрүүдээ төлсөн байдаг.
Өмнөх өр үүсгээд, төсөл хөтөлбөрөө санхүүжүүлсний үр дүнд орж ирсэн эдийн засгийн үр өгөөж өнөөдрийг хүртэл байхгүй. Зээлжих зэрэглэлийг үнэлдэг гурван том агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг бүгд өмнөх жилийнхэд хэвээр үлдээсэн нь зээлийн менежмент хэрэгтэй чанартай сайн байгааг харуулж байгаа зүйл.
Мөн манай бондуудын өгөөж хөрөнгийн зах зээлд ижил үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн сайн нь байгаа. Гаднын хөрөнгө оруулагч нар манай үнэт цааснууд дээр итгэсэн хэвээр байгаа.
Тэгэхээр энэ өрийн асуудал өөрөө их эмзэг. Дэлхий нийтээрээ сорилтын үед байгаа энэ үед "Дефолт болох гэж байна, болзошгүй" гэж дотроосоо ярих нь "жоомоо алах гээд гэрээ шатаахтай" адил. Тийм учраас манай ажлын хэсэг маш цомхон, "Чингис" бондоор санхүүжүүлсэн бүх өр төлбөрийг, хаана яаж санхүүжүүлж, яаж хэрэглэснийг, өнөөдөр ямар эрсдэл бий болгосон бэ гэдгийг ил тод гаргах болно.
1.5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь өнөөдөр Хөгжлийн Банкин дээр чанаргүй зээл болсон байгаа. Эдийн засагчдын хэлж байгаагаар бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү бид өрийн зарцуулалтдаа анхаарах ёстой.
Өнөөдөр манай улсын гадаад болон дотоод өр 220 хувь. Гэтэл Сингапур улсынх 420 хувь буюу ДНБ-ээсээ дөрөв дахин, Англи улс гурав дахин их байна. Тэгэхээр манай улс зээлийнхээ ашиглалт, дотооддоо хэрэглэсэн төсөв санхүүжилт үр өгөөжөө өгдөггүй, чанаргүй байдлаар ашигласан нь харагдаж байгаа юм.
Бид ирэх долоо хоногоос хийсэн шалгалтын мөрөөр мэдээлэл хүргэнэ" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.