Нийтэлсэн:
![]()
Б.Баярцэцэг
2 жилийн өмнө
Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 138,946 тн шатахууны нөөцтэй байна. Үүний
- А-80 автобензин 7,014 тн буюу 42 хоногийн,
- АИ-92 автобензин 44,527 тн буюу 33 хоногийн,
- АИ-95 автобензин 4,387 тн буюу 33 хоногийн,
- ДТ 81,191 тн буюу 30 хоногийн,
- онгоцны түлшний 24 хоногийн нөөцтэй байна.
Тэгвэл нийслэлийн хэмжээнд нийт 64,509 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас
- А-80 автобензин 1,131 тн,
- АИ-92 автобензин 25,480 тн буюу 27 хоногийн,
- АИ-95 автобензин 2,792 тн буюу 38 хоногийн,
- ДТ 33,507 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл,
- баруун бүсэд 15,034 тн,
- хангайн бүсэд 6,657 тн,
- төвийн бүсэд 31,736 тн,
- зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,269 тн байна.
Манай улс он гарсаар нийт 1,063.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд
- А-80 автобензин 20.4 мян.тн,
- АИ-92 автобензин 355.9 мян.тн,
- АИ-95/98 автобензин 16.2 мян.тн,
- ДТ 534.9 мян.тн, онгоцны түлш 17.2 мян.тн,
- Жет А-1 18.8 мян.тн,
- бусад 100.4 мян.тн байна.