2022 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах 3 дахь удаагийн ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав
Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаад дараах 5 хүнд тус өргөмжлөлийг хүртээлээ. Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулав.
Д.Жаргалсайхан нь долоо хоног тутмын “Defacto gazette”сонин болон телевизийн нэвтрүүлэг эрхлэн явуулдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг идэвхтэй сурталчлан таниулж ирсэн. Үүгээрээ Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлж хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа билээ.
Н.Энхбат нь Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” буюу одоогийн “Чингис хаан” нисэх буудлыг барих төслийн захирлаар 2008 оны 12 дугаар сард томилогдсон юм. Тэрээр тус нисэх буудал ашиглалтад орох хүртэл 13 жил хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох тус төслийг амжиллтай дуусгахад хувь нэмрээ оруулсан юм.
Ч.Цэндээхүү нь Сайтама мужийн “Санко сэйки” компанид 3 жилийн хугацаанд ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2005 оноос “Sankou tech” компанийн захирлаар ажиллаж өндөр чанартай, нарийн ажиллагаатай эд ангийг Япон Улсад нийлүүлж байгаагаараа Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм.
Г.Нямдэлгэр нь Монгол Улсын Их сургууль, Токиогийн гадаад судлалын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Япон хэлний багш болон ЖАЙКА-д орчуулагчаар ажиллаж байсан. 2008 онд “Sankou Marketing” компанийн захирлаар томилогдож Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна.
Д.Долгормаа нь Сайтама муж дахь “Шибасаки” үйлдвэрт 3 жил ур чадварын дадлагажигчаар ажиллан туршлага хурилмлуулж, 2005 онд “Мон шибасаки” компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр авто машины хөдөлгүүр, тоормосны эд ангийг үйлдвэрлэж Японд экспортлох бизнесээрээ дамжуулан Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.