Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто замын ажлын хүрээнд 2022 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Гачууртын авто замаас Улиастайн хуучин эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж асфальтбетон хучилт хийхээр болжээ.
Иймд иргэд, жолооч нар тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.