Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил 2022.08.01-ээс эхэлж 11-ны өдөр дуусгахаар төлөвлөсөн.
Энэ өдрүүдэд тус замын зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-ээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэж байна.
Тус ажлын хүрээнд явган хүний замын үндсэн нүхэн гарцын угсралт, орох гарах гарцын хайрцгийн арматур зангидах болон шалны арматур зангидах ажлуудыг хийж дуусчээ.
Үргэлжлүүлэн шалны бетон цутгалт болон хоёр талын өрлөгийн ажлыг гүйцэтгэх юм.
Дугуйт хэрэгсэл, тэргэнцэртэй иргэнд ээлтэй налуу зам бүхий уг нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэлгүй болох давуу талтай ажээ.
Эх сурвалж: ХУД-ийн ЗДТГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.