Долдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт тосгонд "Гачуурт кап" бартаат замын тэмцээн болжээ.
Уг тэмцээний үеэр зарим газрыг сэндийчиж, ухсан учир нөхөн сэргээлт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх шаардсан байна.
Энэ талаараа тэрбээр "Тэмцээнд оролцсон, үзсэн залуучууд бүгд тэмцээний зохион байгуулалт, цар хүрээг өндрөөр үнэлж сэтгэл хангалуун байсан. Гэсэн ч тэмцээн зохион байгуулахын тулд зарим газрыг сэндийчсэн, ухсан байсныг дүүргийн Засаг даргын хувьд холбогдох шаардлага тавьж тэмцээний дараа нөхөн сэргээлт хийх, байгаль дэлхийдээ ээлтэй байхыг хүссэн.
Тэмцээн зохион байгуулсан залуус бидний шаардлагыг хүлээн авч, нөхөн сэргээлтийн ажлаа амжилттай дуусгажээ. Удахгүй нөхөн сэргээсэн талбайдаа мод тарьж эко орчныг бүрдүүлэхээ мэдэгдсэн юм.
Баянзүрх дүүргээс тэсвэр тэвчээр, эр зоригийн спорт болох бартаат замын спортыг дэмжих, шаардлагатай талбай бий болгох тал дээр залуустайгаа хамтарч ажиллана" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.