СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-02

Увс аймагт бэсрэг наадам, нийтийг хамарсан арга хэмжээг хориглов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Увс аймгийн зарим сумдад малын гоц халдварт өвчин тархсантай холбогдуулан тус аймагт нийтийн хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зохион байгуулахыг хоригложээ.

Тодруулбал, мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгаа тул наймдугаар сарын 1-нээс эхлэн Ховд, Өмнөговь сумдад, наймдугаар сарын 5-наас эхлэн бусад сумдад нийтийг хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон тушаал гарчээ.

Мөн Увс аймгийн Засаг даргын "Мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах” тухай А/213 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлгэл ажлыг хангах зорилгоор аймгийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 1-нээс есдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар болжээ. 

Уг арга хэмжээний хүрээнд нийт үхэр, бог малыг угаалга, туулгалт, боловсруулалтад бүрэн хамруулах, малын хашаа, хороо, өвөлжөө, хаваржааны буйр бууцыг халдваргүйтгэх ажлыг чанартай зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.