СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хүлээн авч мөн оны наймдугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцэхээр товлосон байв.

Хэргийг тодруулбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж Эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс ял оноож магадгүй байгаа талаар Ардчилсан намаас мэдээлэв.

Шүүх хурлын тухайд өнөөдөр 11 цаг 30 минутаас эхэлсэн бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Э.Туул "...Коронавирусын халдвар авч эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү..." гэх хүсэлтийг гаргажээ.

Мөн улсын яллагчаас шүүх хуралдаанд хохирогч, МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан байна.

Түүнчлэн энэ хугацаанд шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.90.212

Шударга л байгаарай манай шүүх ямрыг одоо харах болжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.