СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгчээ. Тус өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар болсон байна.

Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Тус ажлын хэсэг “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх аж.

Мөн тус ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд очиж, дээрх ажлуудаа хянаж, шалгахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.